Тэр надаас дүү. Нилээд олон насаар. Бид нилээд хэдэн  жил нөхөрлөсөн. Гэхдээ яг хэдэн жил гэдгээ би сайн санахгүй байна. Магадгүй би 15 тай байсан юм болов уу? Тэгвэл бид 5 жил нөхөрлөсөн байх нь...Гэвч саяхан би түүнийг миний төрсөн дүү гэдгийг мэдсэн...Энэ нь бидний харьцаанд өөрчлөлт орулаагүй...Харин ч би маш их баярласан...Энэ бүх хугцаанд тэр бид 2 үргэлж л эвтэй байсан гэвэл эндүүрэл...Мэдээж бид хааяа зөрчилдөж бид бие биенээ үзэн ядах үе бишгүй. Гэвч удалгүй би түүнтэй эвлэрдэг. Бүр өөрөө ч мэдэлгүй эвлэрчихсэн байдаг юм.
          Тэр бид хоёр одоо ч нөхөрлөсөн хэвээр...Магадгүй цааш...
2010-11-13
      Зүрх минь нэг л зүйлийг хүснэ

Гэвч юуг гэдгийг нь би өөрөө ч үл мэднэ

Бодол минь өтгөн мананд төөрнө...

2010-10-06


Навчсын дундаас би өөрийгөө үл олно
Надад туслаач салхи минь
Навчсыг, надад шингэсэн гунигийг
Намартай  хамт хийсгэн одооч...
     Өнөөдөр...
2010-09-21

Дахиад л өнчрөл, хагацал, зовлон

Ахиад л уйтгар гуниг, нулимс

Дахиад л эцэс төгсгөлгүй хүлээлт

Ай ямар хяслантай хорвоо вэ... 

    Амин ха...

2010-09-13