2011-04-12
Амьдрал арчаагүй түүнээс залхдаг...

Тэр хүний эд эсээр хооллодог
Тэр хүний итгэлээр тоглодог
Тэр хүний зовлонгоор сэтгэлээ зогоодог
Тэр хүсэл мөрөөдлийг минь уландаа гишгэдэг
Дуу хоолойг нь сонсоод өт хүртэл дагжин чичирдэг
Дуулж байгаа дууны эгшиглэнт хөг тасран чихардаг
Дусал нулимс газар уналгүй замхран алга болдог
Дэлхий ертөнцөд түүнээс адгийн амьтан үгүй мэт санагддаг
Түүний судсаар хорт могойн цус гүйж байгаа гэдэгт би итгэдэг
Түүний харцаар эргэн тойрон чинь хараагдаж байгаа гэдэгт би итгэдэг
Түүний тархинд хорон санаа төрж хүчээ аван бэхждэг
Түүний гараар ертөнцийн бузар булай бүхэн хийгддэг
Амьсгалах бүрт нь түүнээс хүхрийн хий ялгардаг
Алхах тоолонд нь түүний хөлд алаг цэцэгс  үхдэг
Амьдрал арчаагүй түүнээс залхдаг...

       2009.01.09...00:33


Бичсэн: luna | цаг: 17:30 | Шүлэг биш шүлэгүүд минь
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


тун удахгүй ээ...
Бичсэн: луна (зочин) цаг: 12:46, 2011-06-11 | Холбоос | |


Ямар аймшгийн хүнийг таньдаг юм бэ? Зугтаа.
Бичсэн: Цагаан хараацай цаг: 15:49, 2011-06-04 | Холбоос | |


oo eemer2 чөтгөр
Бичсэн: lunar (зочин) цаг: 21:30, 2011-04-26 | Холбоос | |


схн л толгой холболт бна
Бичсэн: MUckEr цаг: 21:39, 2011-04-12 | Холбоос | |


муу сүнс ккккккк хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 20:35, 2011-04-12 | Холбоос | |


Чиний танихгүй нэг хүн бий...
Бичсэн: luna цаг: 19:48, 2011-04-12 | Холбоос | |


Тэр нь хэн юм???
Бичсэн: ЦАГААН морьтой ХАНХҮ (зочин) цаг: 19:40, 2011-04-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax