Бодол санаа минь бохирдчихсон
Бүгд намайг хуурцгаасан
Итгэл минь алдарчихсан
Инээмсэглэл минь царцчихсан
Үнэн тасарчихсан
Үхэл ойртчихсон
Нүдний минь гал унтарчихсан
Нүүрний минь цог бүдгэрчихсэн
Сэтгэлийн минь утас тасарчихсан
Сүнс минь намайг орхичихсон
Зүүд минь айдсаар дүүрчихсэн
Зүрхний минь цохилт зогсчихсон
Би үхчихсэн
Бие минь хөшчихсөн
2010.11.08