Өглөө босоход тэнгэрт нар биш сар
Гэрээс гарч гудамж уруудлаа эль хуль
Дэмий ганцаар алхлаа нэг ч хүн таарсангүй
Дэлгүүр, мухлаг, зам бүгд хоосон, энэ мөчид
Уйтгар гуниг намайг эзэмдэн авахад
Уйлмаар санагдсан ч нулимс үл гарна, нүднээс
Өдөржин энүүгээр ч тэрүүгээр ч явж
Өөр нэгэн амьтай биесийг эрсээр...
Гэвч хэнийг ч олсонгүй
Гэртээ буцаж ирлээ, гадаа
Сар биш нар
2010.06.12
01:10
Бичсэн: Луна