Уйлмаар ч юм шиг
Эсвэл нэг сайхан хашгирмаар байна
Утгагүй юм 
Энэ амьдрал тэр чигээрээ хуурмаг санагдаж байна
Уур хүрчийна...
2010-08-01
 Хаалга нээгдэж нэгэн үл таних хүн орж ирээд:
-Намайг дагаад яв гэв. Жигүүр ч энэ завсар өрөөнд суусаар залхсан бас дээрээс нь нэгэнт л өнгөрсөн хүн гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулан огтхон ч эргэлзэж тээнэглзсэнгүй араас нь гарлаа. Гадаа гартал яг өмнө нь Цасан цагаан өнгөтэй галт тэрэг зогсож байх ба түүний хажуу бөөрөн дээр дугтуйнд байсан захидал дээр байсан шиг галын дүрс байх ба тэр нь яг л дүрэлзэн асаж буй мэт харагдана. Тамын галт тэрэг гэхэд өнгө нь даанч зохимгүй юм гэж Жигүүр гайхна. Үл таних эрээс асуух гэтэл өнөөх нь:
-За дотогшоо ороод "666" тоот купенд ороорой гэж хэлчихээд эргээд явчихав. Жигүүр галт тэрэгэнд ороод 666 тоот купег олж орлоо. 
Купенд 2 бүсгүй, 3 залуу сууж байв. Нэг сандал сул байсан нь мэдээж минийх биз хэмээн Жигүүр очиж суугаад нөгөө хэдийн царайг ажиглавал зарим нэгнийх нь царайд зовж шаналсан, ухаарсан байдал байх ба зарим нь юу ч болоогүй мэт суух ажээ. 
   Удалгүй галт тэрэг хөдөллөө...Түнэр харанхуйд хурд аван уухилах цалин цагаан галт тэрэг хаана ямар газар / там / хүрэхийг хэн ч үл мэднэ. Замын турш "666"-р купений зорчигчид хоорондоо нэг ч үг солилцсонгүй. Нилээд явсаны эцэст нар мандах мэт  харанхуй аажимаар гэрлээр солигдож эхлэв. Удалгүй гэрэл улам хурц болж юм харах аргагүй болоход бүгд нүдээ аньцгаалаа. 
...Галт тэрэг зогслоо. Цонхоор харвал нэгэн өндөр цамхаг харагдаж байлаа...Хаалга онгойж Жигүүрийг галт тэрэгэнд суулгасан үл таних эр тэдийг гарахыг тушаалаа...Бүгд галт тэрэгнээс буун цайзыг зүглэн алхав. Нийт 40-өөд хүн байгаа бололтой. Цайзын хаалганд тулж очоод үл таних эр золгүй зорчигчидод хандан:...
2010-07-20
Жигүүр хэр удаан ухаангүй хэвтсэнээ ч мэдсэнгүй. Ямартай ч өнөөх өвгөний өгсөн шингэн зүйлийг уугаад муурч унасан шигээ гэнэт сэргэв. Өндийн босоод эргэн  тойрноо ажвал нэгэн жижигхэн өрөөнд байх ба уг өрөөнд хаалга гэх зүйл байсангүй. Орчин тойроноо ажиглаж танилцаж дуусаад өөр хийх зүйл түүнд үгүй тул хана налан  суугаад яаж яваад ийм байдалд орох болсныхоо учирыг олохын тулд дэмий л өнгөрсөн бүх амьдралаа эрэгцүүлж бодож эхлэв.
          ...Жигүүр арван жилд байхын л зодоон цохион хийж аав ээжийнхээ сэтгэлийг зовоосон хүүхэд байсан ба 10 төгссөн жилээ сургуульд орсонгүй. Улмаар болох бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж яваад дээрмийн хэрэгт холбогдон цагдаа шүүхийн хаалга татан жил 6 сарын хорих ял авчээ. ...
2010-07-12
       Өвдөж байна. Хаа сайгүй. Толгой, бөөр, зүрх...Эрүүл эрхтэн байна уу надад ер нь гэж Жигүүр өвчиндөө шаналан дэмий л ханийн цаг руу хялам хийнэ. Учир нь сувилагч орж ирж өвчин намдаах тариа хийх цаг дөхөж байгаа болохоор тэр...Хэдийнээ 3 цаг болоод 10-аад минут өнгөрчихөж...Дэмий л сувилагчыг мэдэх муу үгээрээ хараан хэвтэж байв...Гэтэл ч хөлийн чимээ гарч хаалга нээгдлээ.
- Ашгүй аварлын од минь хүрээд ирлээ хэмээн Жигүүр дуу алдан хаалга руу эргэтэл...Ээ бүү үзэгд, энэ чинь хэн билээ? Хэн гэхээсээ илүүтэй ямар хачин амьтан бэ гэмээр зэвхий даасан царайтай жижигхэн биетэй, таяг тулсан өвгөн зогсож байлаа. Бас энэ аймшгийн гаж царай нь багадсан юм шиг өрөөсөн гаргүй юм......
2010-07-11